Зах зээлийн үнээс 2-3 дахин үнэтэй автобус худалдан авахыг эсэргүүцэж байна

2014 оны 5 сарын 22

Орон нутгийн өмчит компаниудыг нэгтгэх, нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр зах зээлийн үнээс 2-3 дахин үнэтэй автобус худалдан авах талаар Нийслэлийн удирдлагуудын гаргах гэж байгаа шийдвэрүүдийг том оврын автобусны үйлчилгээ эрхэлгчдийн холбоо эсэргүүцэж Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга болон Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нарт санал хүрүүлсэн байна. Уг саналд

 

Нийтийн тээврийн салбарын хувьд:

1. Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжиж, улс орны эдийн засаг сульдаж

доройтон хямарч байсан аль хүнд хэцүү үеүдэд хувийн хэвшлийнхэн нийслэлийн

иргэдэд ядмагхан хөлсөөр өдөр тутам үүрийн таван жингээс үдшийн бүрийг

дуустал үйлчилж, нийтийн тээврийн үйлчилгээний хамаг хүндийг нуруундаа үүрч

шилжилтийн үеийн ард нь гарсан гавъяатай. Энэ хугацаанд төрийн зүгээс

нийслэлийн өмчит компаниудад парк шинэчлэлт хийх, зарим компаниудын

нийгмийн даатгалын шимтгэл, дулааны өрийг цайруулах, парк, гаражын засвар

үйлчилгээ зэрэгт нэлээдгүй хэмжээний хөрөнгө оруулж тусалж дэмжиж ирсэн

бөгөөд харин хатуу тогтоосон тарифаар үйлчилгээ үзүүлж, элэгдлээ ч бүрэн

байгуулж чадахгүй явж ирсэн хувийн хэвшлийнхэнд төрийн зүгээс өнөөг хүртэл

нэг ч төгрөгийн дэмжлэг үзүүлж байгаагүй болно. Одоо ханилж яваад нөхрөө

гэдгээр төр засаг жаахан мөнгөтэй болмогцоо зөвхөн төрийн өмчит компаниудад

хөрөнгө оруулалт хийж, хувийн хэвшлийнхнийг гаргуунд нь гаргахад хүрвэл

байдал огт өөрөөр эргэх болно.

2. Адил үнэ тарифаар үйлчилгээ үзүүлж байгаа мөртлөө зөвхөн төрийн компаниудад

санхүүгийн дэмжлэг үзүүлбэл хувийн хэвшил төрийн өмчит компаниудтай

шударгаар өрсөлдөх чадваргүй болж дампууран, хүссэн хүсээгүй энэ салбараас

арчигдах нь ойлгомжтой. Иймд хууль зөрчсөн нөхцөл байдал үүсээд байхад өөрийн

өмч хөрөнгөө хамгаалах, ажиллагсад нь ажлын байраа алдахгүйн төлөө эвлэлдэн

нэгдэж эрх ашгийг нь зөрчсөн шийдвэр гаргагчдын эсрэг тэмцлийн хэлбэрийг

сонгохоос өөр аргагүй байдалд хүрнэ.

3. Нийслэлийн өмчит компаниудад тогтвор суурьшилтай ажиллаж ирсэн инженер

техникийн ажилчид, жолооч, засварчин, мөнгө хураагчдын эрх ашиг нь хөндөгдөж

байгаа тул тэд эрх ашгаа хамгаалан тэмцэх болно.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ

Э.БАТ-ҮҮЛ ТАНАА

Нийслэлийн зорчигч тээврийг хөгжүүлэх талаар нийслэлийн удирдлагаас гаргах

шийдвэрт тухайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын удирдлагуудын санал хүсэлтийг тусгах ёстой гэж үздэг. Гэтэл сүүлийн үед нийтийн тээврийн компаниудын санал хүсэлтийг огт сонсохгүй, тэдний эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллага болон түүний тэргүүн, гүйцэтгэх захирал нарыг компаниудыг төлөөлөх эрхгүй гэж үзэх хандлага ажиглагдах боллоо.

Нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэхийн төлөө болон хууль ёсны эрх ашгаа

хамгаалахын төлөө бид эв санаа нэгтэй байгаа болохыг албан ёсоор мэдэгдье.

Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо нь бид бүгдийг төлөөлөх албан

ёсны эрхтэй болохыг үүгээр мэдэгдье гэжээ. Үүнээс гадна Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудыг нэгтгэхийг зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж санал хүргүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3314
0 эможи
keyboard_arrow_up