Чингэлтэй дүүргээс бүх нийтээр “МОД ТАРИХ ӨДӨР”-өөр сургууль, цэцэрлэгүүдийг хамтран ажиллахыг уриалж байна

2016 оны 5 сарын 12

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ. 2016 оны 05 дугаар сарын 14-нд тэрхүү Мод тарих өдөр тохиож байна. Энэ өдөр айл өрх, албан байгууллага, хамт олон бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарьж, арчлан хамгаалж, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллахыг уриалсан тул хэдий цаг агаарын байдал тааламжгүй байгаа ч дүүргийн хэмжээнд мод тарих ажил идэвхтэй өрнөж байна.

“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-өөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Ногоон дүүрэг” хөтөлбөрийнхөө хүрээнд ой мод үржүүлэг, нөхөн сэргээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж тэдний зүгээс иргэд, олон нийтийг байгаль хамгаалах, мод тарих үйлст уриалах, экологийн боловсрол олгох, мод тарих технологийн зааварчилгаа, зөвлөгөө, сургалт, гарын авлага зэргээр хангаж ажиллаж байна. Түүнчлэн мод тарих өдрийг угтаж, иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх үүднээс нийт сургууль, цэцэрлэгүүдийг хамтран ажиллахыг уриалж байна.

13178782_1189495004403712_462864134667981505_n

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33094
0 эможи
keyboard_arrow_up