Дотоодын шуудангийн үйлчилгээний солилцооны үзүүлэлт 3.5 дахин өсчээ

2016 оны 5 сарын 12

2015 оны эцсийн байдлаар дотоодын шуудангийн үйлчилгээний зах зээлийн 93.9 хувийг “Монгол шуудан” компани дангаараа бүрдүүлсэн байна. Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос гаргасан 2015 оны тайланд дурдсанаар “Скай пост”, “Түгээмэл шуудан”, “Улаанбаатар шуудан” компаниуд зах зээлийн үлдсэн хувийг бүрдүүлж байгаа юм. Харин дотоодын шуудангийн үйлчилгээний үзүүлэлт өнгөрсөн онд ойролцоогоор 3.5 дахин өсчээ. Тухайлбал бичиг захидлын солилцоо 2014 онд 614 мянга орчим байсан бол 2015 онд 2.1 сая болж нэмэгдсэн байна. Сонирхуулахад өнгөрсөн онд “Монгол шуудан” компани Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран “Hybrid шуудан” үйлчилгээг нэвтрүүлсэн аж. Үүний тусламжтайгаар шүүхийн зарлан дуудах, мэдэгдэх хуудсыг “Монгол шуудан”-аар дамжуулан хүргүүлж эхэлсэн нь шинэ зүйл болжээ. Харин улс хоорондын шуудангийн солилцооноос 2015 онд шуудангийн орох урсгал нэмэгдэж, 225.5 мянга болсон байна. 2014 онд энэ үзүүлэлт 187 орчим мянга байжээ. Харин шуудангийн гарах үйлчилгээ бага зэрэг буурч, 32.8 мянга болсон талаар Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос мэдээллээ. Буухиа шуудангийн үйлчилгээний зах зээлийн 37.6 хувийг “Монгол шуудан” компани, 31.7 хувийг “Туушин” ХХК, 23.7 хувийг “DHL” бүрдүүлжээ. Үлдсэн хэсгийг нь “Сэлэнгэ групп”, “Монголиа эйр транспорт”, “Централ экспресс”, “Эс Эф Эм Эл” компаниуд бүрдүүлж байгаа аж. Буухиа шуудангийн орох урсгалын хэмжээ 2 хувиар өсч, тоо ширхгийн хувьд 202.5 мянга болсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33090
0 эможи
keyboard_arrow_up