Consalt-Expo-2014 амжилттай болж өндөрлөлөө

2014 оны 5 сарын 22

Consult Expo-2014 үзэсгэлэн иргэдэд үр өгөөжтэй байна

Монголын менежментийн зөвлөхийн институт, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Бизнес радио 98,9-тэй  хамтран Consalt Expo-2014 үзэсгэлэнг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Уг үзэсгэлэн нь боловсон хүчнээс эхлээд ажлын байрны хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх, богино хугацаанд эрчимтэй хөгжихийг хүсч байгаа албан байгууллагууд салбарын мэргэжилтнүүдэд хандахад дөхөм болж байгаа нь харагдаж байлаа. Тус үзэсгэлэнд нийт 35 албан байгууллага оролцсон бөгөөд үзэсгэлэнг зохион байгуулсан Монголын Менежментийн зөвлөхүүдийн институтын Олон нийтийн үйл ажиллагаа хариуцсан менежер Я.Оюунгэрэлтэй уулзаж зарим зүйлийг тодрууллаа.

Танай компани анх хэдэн онд байгуулагдсан бэ? Энэ удаагийн үзэсгэлэн юугаараа онцлог болж байна вэ?

Монголын Менежментийн зөвлөхүүдийн институт нь 2011 онд байгуулагдсан зөвлөхүүдийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Идэвхитэй ажилладаг 100-аад гишүүн байгууллагатай. Монгол улсын хэмжээнд менежментийн ур чадварыг хөгжүүлэх, зөвлөх үйлчилгээ авах байгууллага иргэдэд баталгаат , мэргэжлийн зөвлөгөө авах боломжийг нэмэгдүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн жилээс буюу хамгийн анх удаа манай компани  энэ үйл ажиллагааг зохион байгуулсан. Энэ жилийн үзэсгэлэн нь худалдаа аж үйлдвэрийн танхим болон 98,9 бизнес радиотой хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог болж байна. Мөн өнгөрсөн жилийн үзэсгэлэнг бодвол илүү өргөн цар хүрээг хамарч олон байгууллага оролцож өөрсдийн үйлчилгээгээ танилцуулж байгаа юм.

Consult Expo-2014 үзэсгэлэнгийн зорилго юу вэ?

Үзэсгэлэнгийн гол зорилго бол үндэсний хэмжээний зөвлөхийн бүх компаниуд нэг дор чуулж зөвлөх үйлчилгээ гэж юу байдгийг олон нийтэд таниулах зорилготой юм. Бас үйлчилгээгээ нэг дороос авах боломжийг бүрдүүлэх зорилготой зохион байгуулагдаж байна.

Consult Expo-2014 үзэсгэлэнд нийт хэдэн байгууллага оролцож үйл ажиллагаагаа танилцуулж байгаа вэ?

 Мэдээлэл технологитой холбоотой itzone, Интерактив гэх мэт байгууллагууд оролцож байна. Мөн  менежмент, судалгаатай, программ хангамж, компанийн засаглал, маркетинг, хүний нөөц, сургалтын үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, оролцож байгууллагуудаас дурдвал Эм Ай Си Жи, Мэргэжлийн бизнесийн сүлжээ ТББ, Содон вишн, Интерактив гэх мэт сайн сайн байгууллагууд оролцож байна.. Мэдээлэл технологийн салбартай холбоотой нийт 30 гаруй  байгууллагууд оролцож байна.  

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3307
0 эможи
keyboard_arrow_up