Жүжигчин Б.Амарсайханыг "Цензургүй яриа"-нд орохыг хориглов

2016 оны 5 сарын 10

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн хөтлөн явуулдаг "Цензургүй яриа" шууд нэвтрүүлэгт жүжигчин Б.Амарсайхан уригдсан.

Гэвч өчигдрийн /2016.05.09/ дугаарт оролцохоор ирсэн түүнийг C1 телевизийн захирал оруулах боломжгүй хэмээн мэдэгджээ.

Ер нь олон нийтийн сүлжээгээр орох зочноо цензургүйгээр зарладаг хэрнээ удирдлагынхаа хаалтаар нэвтрүүлгээ гаргахгүй юм бол сүржин, даржнаар зарлах хэрэг байна уу. Амараагийн "Би юу хийчихэв ээ" бичлэг олон нийтийг ч тэр, цагдаагийн байгууллагыг ч тэр хөдөлгөөд амжсан. Үгээ хэлж болдоггүй эрх чөлөөгүй нийгэмд амьдарч буйгаа иргэд ойлгосон.

Гэвч нэг удирдлагын хараан дор урьсан зочноо үүднээсээ буцаагаад байвал энэхүү нэвтрүүлгийн үнэ цэнэ тун удахгүй унахвий дээ хэмээн бодогдов.

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн Мүүний талаар хийсэн Цензургүй сурвалжлагыг ч С1 телевизийн захирал гаргах боломжгүй хэмээсэн цаг саяхан. Тэгэхээр олон нийт энэ телевизийн ард хэн гэгч эрх мэдэлтэн суучихаад, тушаал заавраа өгдөг юм бол хэмээн тун сонирхож буй нь лавтай. 

Б.Энх-Уянга

www.breakingnews.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33005
0 эможи
keyboard_arrow_up