АҮЯ: Томоохон төслүүдийн хөрөнгө оруулагчийг удахгүй шалгаруулна

2016 оны 5 сарын 09

Аж үйлдвэрийн томоохон төслүүдийн ихэнх нь ТЭЗҮ боловсруулах шатандаа байгаа бол заримынх нь хөрөнгө оруулагчийг удахгүй шалгаруулах гэж байна. Тухайлбал Зүүн бүсэд жилд 300 мянган тонн хүртэл газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулах концессын эцсийн шалгаруулалтад Унгар болон ОХУ-ын хөрөнгө оруулалттай хоёр компани шалгарсан талаар Аж үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Үүнтэй холбогдуулан Хөрөнгө оруулалтын газар эцсийн үнэлгээг хийж, тавдугаар сард багтаан гүйцэтгэгч компанийг тодруулахаар төлөвлөжээ. Үүнээс гадна Говийн бүсэд байгуулахаар төлөвлөж байгаа 2.3 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийн ТЭЗҮ-ийг Унгарын “Евройл” компани боловсруулж дууссан байна. Нийт шаардагдах хөрөнгө оруулалтын хэмжээ нэг тэрбум ам.доллар гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Сүүлийн 10-аад жил Монгол Улсын 10 шахам компани газрын тос боловсруулах үйлдвэр барихаар ажилласан байдаг. Тийм учраас үндэсний компаниуд, ялангуяа нефть импортлогчид энэ төслийг сонирхож байгаа гэдгийг Аж үйлдвэрийн яамнаас өмнө нь мэдээлж байсан юм. Үүнээс гадна өнгөт металлургийн үйлдвэр буюу зэсийн үйлдвэрийг Бор-Өндөрт байгуулахаар төлөвлөжээ. Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн төслийн тухайд байгаль орчны үнэлгээ болон ТЭЗҮ-ийг хийх компаниуд тодорсон байна. Дээрх төслийн зардлыг Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр төлөвлөсөн аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32932
0 эможи
keyboard_arrow_up