"Зөв сэтгэлт залуус" ТББ-ын залуустай нэгдэж, МАЗААЛАЙГ хамгаалцгаая

2016 оны 5 сарын 09

Мазаалай нь манай Их Говийн дархан газарт амьдардаг нэн ховордсон баавгай юм.  Дэлхийн баавгай судлалын шинжлэх ухаанд түүнийг Ursus Arctos Gobiensis гэж тэмдэглэжээ.

Мазаалай нь говь цөлд амьдардаг дэлхийд цорын ганц баавгай бөгөөд зөвхөн Монголд л заяасан онцлогтой.

Түүнийг анх 1920-оод оны эхээр Баруун Алтайн нурууны  Аж богдод олж тогтоосон бөгөөд тэрбээр “Монголын Улаан ном”-ын  “Нэн ховор амьтан”-ы жагсаалтад бүртгэгдсэн амьтан юм. Өдгөө тоо толгой нь улам багассаар байгаа бөгөөд 1990-ээд оны эхэнд тоолсон тооллогоор ердөө 30 мазаалай бүртгэгдсэн байна. 

Тахийг үр удамгүй алдах дөхсөн. Өгөөмөр сэтгэлт герман, дани хүмүүсийн ач буянаар түүнийг Европоос нисэх онгоцоор зөөж Хустайн нуруунд нутагшуулсан нь азтай хэрэг.

Чөлөөт зах зээлийн шуурганд буга, тарвага өртөж бараг устахын даваанд тулав. Хүний шунал, шинэ баячуудын унаа, бууны шагайвар, гал түймэр, цас зуд аль алинд нь өртөж хэлмэгдсээр байна. Хууль дүрэмд өөрчлөлт оруулсанаар хуучин, шинэ Засгууд санаа амарсан ч арьс, эвэр, чивэл, сүүлний шуналтнуудын хомхой сэтгэл хэвээрээ л байна.

Мазаалайг Хятадын панда, Австралийн коала хоёрын дайтай эрхлүүлэхгүй ч гэсэн монголчуудын хувьд сэтэрлэсэн мал шигээ хайрлан хамгаалах боломжтой.

Мaзаалай нь байгалаас заяасан тоогоороо маш цөөн, түүн дээр байгаль, цаг уурын хүнд нөхцөл, ус болон хоол тэжээлийн хомсдол, хүний зохисгүй үйл ажиллагаа зэрэгт өртөж мөхлийн ирмэгт тулаад байна.

Иймд мазаалайн одоо байгаа тоо толгойг хамгаалах, цаашид цөөрч устах аюулаас хамгаалахад чиглэсэн дараах бодлого, арга хэмжээг төр засгийн болон олон нийтийн түвшинд хэрэгжүүлэх саналыг "Зөв сэтгэлт залуус" ТББ-аасдэвшүүлж байна. Хэрэв та тус төвийн залуустай холбогдохыг хүсвэл 88002598 дугаарт холбогдоорой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32925
0 эможи
keyboard_arrow_up