“Бүтээн байгуулалт 2014” хөдөлмөрийн яармаг болно

2014 оны 5 сарын 21

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж” оюутан залуучуудыг байнгын болон түр ажлын байранд зуучлах ажлыг өнгөрсөн оноос эхлэн хэрэгжүүлж, олон хөдөлмөрийн яармагийг зохион байгуулж мянга мянган оюутан залуучуудыг ажилтай орлоготой болгож байгаа билээ.

Тэгвэл энэ сарын 27 буюу ирэх мягмар гарагт МЗХ-ны төв байрны залуус танхимд “Бүтээн байгуулалт-2014” хөдөлмөрийн яармагийг зохион байгуулах гэж байна. Ажил олгогчдод ажиллах хүч хэрэгцээтэй байгаа аж ахуйн нэгж байгууллагууд тухайн салбарын мэргэжлийн оюутан, залуучуудаас хүний нөөц болон ажиллах хүч бригад бүрдүүлэх, компанийн үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах давуу талуудтай байгаа юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3291
0 эможи
keyboard_arrow_up