Жолооны үнэмлэхээ үрэгдүүлсэн, солиулах иргэд дараах материалыг бүрдүүлнэ
2016 оны 5 сарын 09

Хэрэв та жолооны үнэмлэх үрэгдүүлсэн, хуучирч муудсан үнэмлэх солиулах бол дараах материалыг бүрдүүлж ЦЕГ-ын Лицензийн төвийн үйлчилгээний танхимд ажлын өдрүүдэд өглөөний 08:30 - 17:30 цагийн хооронд үйлчлүүлнэ үү.
1. Хүсэлт
2. Иргэний үнэмлэхний хуулбар эсхүл төрийн үйлчилгээний ТҮЦ машинаас авсан иргэний үнэмлэхний лавлагаа, гадаадын иргэн бол гадаад паспорт, МУ-д оршин суух үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулна
3. Цээж зураг 1% /3х4см/
4. Эрүүл мэндийн тодорхойлолт
5. Дараах дансанд жолооны үнэмлэхний үнэ тушаана:
-Хүлээн авагч байгууллага – ЦЕГ СХГазар
-Хүлээн авагч банк – Төв төрийн сан
-Данс – 900012408
-Тушаах мөнгөн дүн – 12500 төгрөг
6. Солиулах бол гэмтсэн, хуучин үнэмлэх

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









32902
0 эможи