Футволкон дээрээ хэлэх үгээ бичээд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очоорой

2014 оны 5 сарын 21

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 5 сарын 24-ны өдөр “футволкны өдөр” арга хэмжээ болох гэж байна. Эмнести интернэшнл байгууллагаас хүн таныг үзэл бодлоо чөлөөтэй , шинэлэг байдлаар илэрхийлэх боломж олгож байгаа юм. Өөрөөр хэлбэл та хэн нэгэнд, магадгүй төр засгийн шийдвэр гаргах эрх бүхий хүмүүст, эрхэм гишүүдэд хэлэх үг байгаа бол футволкон дээрээ бичээд энэ арга хэмжээнд очиж болох юм. Тархи толгойндоо бодож боловсруулсан, зүрх сэтгэлдээ хэлэхийг хүссэн тэр л үгээ та өмссөн футволкон дээрээ бичиж болно гэж ойлго. Энэ бол таны хэлэхийг хүссэн үгийг дамжуулж өгч байгаа сайн үйлс юм.  

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд футволк зарагдаж байх бөгөөд таны хэлэхийг хүссэн үгийг бичиж өгөх баг ч ажиллана. Тэгэхээр та бүхэн бэлэн футволк өмсөөд очиж ч  болно, үгүй бол тэндээс очиж футволкоо аваад хэн нэгэнд дуулгах, хүргэх үгээ бичүүлж бас болох юм. Түүнчлэн танд бэлэн мессежтэй , зурагтай футволк байгаа бол өмсөөд зурагаа авахуулж www.amnesty.mn facebook рүү илгээж болох юмаа. Таны илэрхийлэл давдагдашгүй , содон хэрнээ , цаана гүн гүнзгий утга бүхий, бодол санаа төрүүлэхүйц байвал урамшуулан шагнана. Залуусаа, монголчуудаа та бид хайртай дотны хүмүүстэйгээ,  гэр бүл найз нөхөдтэйгээ нэг өдөр хөгжилдөж , бас хажуугаар нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой.   5 сарын 24-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд уулзацгаая.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3290
0 эможи
keyboard_arrow_up