Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авах цагийн хуваарь

Монгол улсад зохион байгуулах Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авах газар, сар өдөр цаг болон анхаарах зүйл
1. Шалгалт авах сар өдөр: 2016. 05.14 (Бямба гараг) - 5.15 (Ням гараг)
2. Шалгалт авах цаг:
- 1, 3-р ээлж : 10:00-11:10 (Унших 10:00-10:40, Сонсох 10:40-11:10)
- 2, 4-р ээлж : 14:00-15:10 (Унших 14:00-14:40, Сонсох 14:40-15:10)
-Шалгуулагч нь заасан газар заасан цагт суудлаа эзэлж бэлэн байх ёстой. Шалгалт авах сар өдөр цагийг мөрдөөгүй бол шалгалтад оруулахгүй.
Шалгуулагчийн ангид бэлэн байх цаг: 1, 3-р ээлж 08:30 цагт, 2, 4-р ээлж 12:30 цагт ирсэн байх ёстой.
- Хоцорсон тохиолдолд шалгалтанд оруулахгүй болохыг анхаарна уу.
- Шалгалт өгөх ангийг шалгалт авах тухайн өдөр самбар дээр тавина.
3. Шалгалтад орох хүмүүст өгөх анхааруулга:
- Өөрийн шалгалт өгөх газар өдөр цагийг сайн лавлахыг анхааруулж байна.
- Шалгалтын өдөр шалгуулагчид тест ба хариултын хуудас тус бүр нэг нэгийг тараах бөгөөд хариултын хуудсан дээр шалгуулагчийн овог нэр, бүртгэлийн дугаар, вариант нь хэвлэгдсэн байна.
- Шалгуулагч нь хариултын хуудсыг авангуутаа өөрийн овог нэр, бүртгэлийн дугаартай ижил эсэхийг тулгаж үзэх хэрэгтэй бөгөөд хариултын хуудсан дээрх вариант(A, B, C, D)-тай ижил варианттай тест авч бөглөх ёстой.
- Тестийн вариант тулгаж үзэлгүйгээр аван бөглөснөөс үүсэх хариуцлагыг шалгуулагч өөрөө хүлээх тул тараасан тестийн вариант хариултын хуудсын варианттай ижил эсэхийг шалгалт эхлэхээс өмнө заавал шалгаж үзэх хэрэгтэй.
- Хариултын хуудас 1 хүнд нэгийг тараах бөгөөд засах юм уу солих боломжгүй учраас хариултын хуудсаа анхааралтай бөглөх хэрэгтэй.
- Шингэн болон туузан штрихээр зассан тохиолдолд буруу хариулсанд тооцогдоно.
- Шалгалтын төв комиссын гишүүд ба хянагч нар бүх шалгуулагчийн зургийг царайтай тулгалт хийх тул шалгалтанд ирэхдээ иргэний үнэмлэхээ заавал авчирна уу. (Иргэний үнэмлэхгүй ирсэн бол шалгалтанд оруулахгүй.)
- Шалгалтанд хар өнгийн тосон балтай ирэх хэрэгтэй. (Харандаа, эсвэл өөр өнгийн балаар бөглөсөн тохиолдолд хүчингүйд тооцно.)
- Шалгалтын дундуур бие засах газар орох боломжгүй бөгөөд шалгалт дуустал ангиас гарч болохгүй. (Шалгалтын дундуур ангиас гарвал шалгалтыг хүчингүйд тооцно.)
- Шалгалтын байранд гар утас гэх мэт харилцаа холбооны хэрэгсэл ашиглахыг хориглоно. (Биедээ авч орох болон ашиглавал зүй бус үйлдэл гаргасанд тооцно.)
- Зүй бус үйлдэл гаргасан нь батлагдвал тухайн шалгалтыг хүчингүйд тооцож шалгалт өгөх эрхийг 2 жилээр хасна.
4. Шалгалтын дугаараар шалгалт өгөх газар болон өдрийн хуваарь: Улаанбаатар хот. 16.5.14 (Бямба гараг)
Нэгдүгээр ээлж: 08:30 цагт:
- Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж 50413997-50414496
- 96-р сургууль 50409779-50410682
- 2-р сургууль 50400001-50400814
- 44-р сургууль 50403230-50403829
- 75-р сургууль 50405610-50406210
- 12-р сургууль 50411584-50412183
Хоёрдугаар ээлж: 12:30 цагт:
- Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж 50414497-50414998
- 96-р сургууль 50407995-50408898
- 2-р сургууль 50400815-50401633
- 44-р сургууль 50403830-50404429
- 75-р сургууль 50406211-50406813
- 12-р сургууль 50412184-50412785
Гуравдугаар ээлж: Улаанбаатар хот. 16.5.14 (Бямба гараг. Ням гараг) 08:30 цагт:
- Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж 50414999-50415498
- 96-р сургууль 50410683-50411583
- 2-р сургууль 50401634-50402446
- 44-р сургууль 50404430-50405029
- 75-р сургууль 50406814-50407414
- 12-р сургууль 50412786-50413415
Дөрөвдүгээр ээлж: 12:30 цагт:
- Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж 50415499-50416000
- 96-р сургууль 50408899-50409778
- 2-р сургууль 50402447-50403229
- 44-р сургууль 50405030-50405609
- 75-р сургууль 50407415-50407994
- 12-р сургууль 50413416-50413996
БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар









