Нийслэлийн зуслангийн ногоон бүсэд их цэвэрлэгээ хийнэ

2016 оны 5 сарын 07

Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр батлуулсан удирдамж, хуваарийн дагуу нийслэлийн хэмжээнд өнөөдөр зуслан, ногоон бүсийн их цэвэрлэгээ зохион байгуулж байна.

Их цэвэрлэгээнд Тахарын алба, МЗХ, “Монголын сурагчдын холбооны дэргэдэх Лидер сурагч академи”, “Ариг банк” болон “Шинэ мянганы залуус”, “Ижий гүнж”, “Тэнгэрийн тод тамга” зэрэг төрийн бус байгууллагын 810 залуус өөрийн санаачлагаар оролцож байна. Залуус Их тойруу, Зайсан-Яармагийн гүүр, Сэлб-Арслантай гүүр-Шангрила хүртэл болон Салхитын зуслан- Яргайт, Гачуурт, Тэрэлж, Зүүн салааны зуслангийн хэсэгт цэвэрлэгээ зохион байгуулах аж.

Мөн Сүхбаатар, Чингэлтэй Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас дүүргийнхээ нутаг дэвсгэрт их цэвэрлэгээ зохион байгуулах бөгөөд үүнд аж ахуйн нэгж иргэд, их, дээд сургуулийн оюутнууд хамрагдах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32847
0 эможи
keyboard_arrow_up