Өрх толгойлсон эмэгтэйчүүдэд гэр өгөв

2014 оны 5 сарын 21

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсээс “Түмний итгэл сумади” ТББ-тай хамтран өнөөдөр дүүргийн 10, 22 дугаар хорооны өрх толгойлсон хоёр эмэгтэйд гэр олголоо. 

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2014 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Баянзүрх дүүрэг хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь энэ юм. Мөн өнөөдөр дүүргийн хороодын төлөөлөл болох харж асрах үр хүүхэдгүй болон амьдралын түвшин доогуур 28 ахмадад гурил, будаа зэрэг гарын бэлгийг гардуулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3284
0 эможи
keyboard_arrow_up