Тамхины тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд ХУД-ын нутаг дэвсгэрт шалгалт хийлээ

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын “Согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг аттестатчилах удирдамж”-ийн дагуу ХУД-ын 2дугаар хорооны Засаг дарга болон ХУД-ын Худалдаа, ахуй үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Б.Нарантуяа, Эрүүл орчны асуудал хариуцсан мэргэжилтэн М.Очирпүрэв нар 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр тус хорооны нутаг дэвсгэр дэх худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ /хүнсний дэлгүүр, ресторан, кафе, ТҮЦ/-ний газруудад шалгалт хийсэн байна. Уг шалгалтын явцад 19-р хорооллын автобусны буудлын хойд талд байрлах М.Мөнхтуулын ТҮЦ-ээс зөвшөөрөлгүй ширхэглэн зарж байсан 41 ширхэг хайрцаг тамхи, 05-р сарын 12-ны өдөр В.Баярчимэгийн ТҮЦ-ээс 38 ширхэг хайрцаг тамхи тус тус хураан авч, торгуулийн арга хэмжээ авсан байна. Мөн “Давхар болор” ХХК-ний хүнсний дэлгүүрт аттестатчилын шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах талаар арга хэмжээ авч ажиллажээ.









