Үйл ажиллагаа явуулах хүүхдийн зуслангууд эрхээ авлаа

2016 оны 5 сарын 06

Өнгөрөгч 2015 оны зун нийслэл хотод 20 зуслан ажиллаж нийт арван долоон мянга гаруй хүүхэд хүлээж авч байжээ. Харин энэ жилийн хувьд Нарс, Жавхлант, Нарлаг зэрэг 24 зуслан үйл ажиллагаа явуулахаар бэлтгэлээ хангажээ. Мөн хүүхдийн зуслангуудын нэг өдрийн дундаж төлбөр 23000- 25000 төгрөг байхаар тогтсон байна. Түүнчлэн энэ сарын 7-8-нд хүүхдийн зуслангууд нээлтээ хийж, амрагчдаа хүлээн авах юм байна. Дашрамд дурдахад, хүүхдүүд зусланд амрахын тулд эрүүл мэндийн хуудсыг харьяа дүүргийн Эрүүл мэндийн төвөөр бөглүүлэх хэрэгтэй бөгөөд эрүүл мэндийн хуудсыг хувийн болон харьяаллын бус эмнэлгээр бөглүүлбэл хүчингүйд тооцох ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32778
0 эможи
keyboard_arrow_up