“Гэр бүлийн хүчирхийлэл” сэдвээр онол-практикийн бага хурал боллоо

2014 оны 5 сарын 21

Хан-Уул дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, ШУТИС-ийн Нийгмийн технологийн сургууль, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, “Эрүүл бие оршихуйн үндэс” төрийн бус байгуулагатай хамтран 2014 оны 05 дугаар сарын 16-нд “Гэр бүлийн хүчирхийлэл” сэдвээр онол-практикийн бага хурлыг зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд ХУД-ын  Засаг даргын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжил, нийгмийн хамгаалал хариуцсан орлогч дарга Д.Азжаргал, Нийслэлийн Нийгмийн халамж, үйлчилгээний газрын Төрийн Захиргааны хэлтсийн дарга Н.Оюунбилэг, ШУТИС-н Нийгмийн ажлын профессорын багийн тэргүүлэх профессор доктор Ph.D Т.Амаржаргал, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийн дарга Д.Ганбаатар нар урилгаар оролцож илтгэл тавив.Дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүд, 16-н хорооны хөгжлийн нийгмийн ажилтан,  дүүргийн 1,2-р цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч, сургуулийн нийгмийн ажилтан, өрхийн эмнэлгийн нийгмийн ажилтан 200 гаруй хүн оролцож салбар бүрийн төлөөллөөс дээрх сэдвээр илтгэл тавьж, санал бодлоо солилцон цаашид юунд анхаарах талаар зөвлөмж гаргалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3276
0 эможи
keyboard_arrow_up