Боловсролын салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлэв?

2014 оны 5 сарын 22

Боловсролын салбарын хүрээнд өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн тухай танд хүргэж байна. /2014.05.16 - 2014.05.21/

 

БШУЯ, Дээд  боловсролын  хэлтсийн  дарга П.Эрхэмбулган:  Давхацсан хөтөлбөрүүдийг  хална 

Хуулинд  зааснаар  БШУЯ  сургуулийн  бүтэц  зохион  байгуулалтыг   батлах  ёсгүй . Тухайн   сургуультай  холбоотой  асуудлыг  сургуулийн   Удирдах  зөвлөл  авч  хэлэлцэнэ. Харин  түүнээс  гарах  шийдвэрийг  яам  хүлээн  авах  нь зүйн хэрэг  юм. Дээр  нь  БШУЯ их  дээд  сургуулиуд нь академик  эрх  чөлөөгөө хөгжүүлэх  ёстой  хэмээн  үзэж байгаа. Өөрөөр  хэлбэл  хөгжлийнхөө  төлвийг  өөрсдөө гаргаж  сургуулийнхаа удирдах  зөвлөлөөр  батлуулах   учиртай. Мэргэжлийг багцалж  байгаа  нь  зөв  алхам. Нөгөө  талаар   хэдийнэ  1200 гаруй   ажилтантай   болсон  ч гэсэн   шинэчлэл   нэрээр  түлхэх   биш  тэдний   байр  суурийг   бат хамгаалах   ёстой . Хууль  дүрмийнхээ  дагуу  шинэчлэлээ хийгээсэй. / Ардчилал сонин 2014.05.16 /

БШУЯ-ны  хэрэгжүүлж  буй  Дээд  боловсролын  шинэчлэл төслийн  зөвлөх  Р.Бат-Эрдэнэ:  Заавал   судлах   хичээлээс  Монголын   түүхийг   хасаагүй 

БШУЯ-ны  яамнаас саяхан   бакавлаврын   хөтөлбөрт  тавих   нийтлэг   шаардлагыг   шинэчлэн  баталсан. Өмнө  нь  яамнаас   маш  олон   хичээлийг  заавал   үзүүлэхийг  шаардаж   мөрдүүлдэг  байсан. Заавал  үзэх  хичээлийн  тоо  олон түүгээр  олгох  кредит  их  байсан  тул   мэргэжлийн  хичээлийн   цагийг  багасгаж  байгааг   багш  эрдэмтэд  оюутнууд  шүүмжилдэг  байсан.  Өмнө  нь  бүх  оюутнууд  заавал  судлах  ерөнхий  суурь  хичээлүүдийн  нийт   кредит  40  хүрч  байсан  гэж  багш  нар хэлдэг. Заавал  судлах  хичээлийн  тоог  яамнаас  цөөлсөн. Заавал  судлах  хичээлээс  Монголын  түүхийг  хасаагүй  гэв. / Ардчилал сонин  2014.05.16 /  

 

БҮГ, Улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат:  Элсэлтийн   шалгалт   өгөх   сурагчид  суудлын   дугаараа цахим  сайтаас  татаж   аваарай 

Энэ  жил  элсэлтийн  шалгалт  өгөхөөр   38330 хүүхэд  бүртгүүлсэн. Өмнөх  оны  төгсөгчдөөс бүртгэлээс  хоцорсон  гэсэн  ганц  нэг   хүүхэд   байсан. Өмнө  жилийн  бүртгэлээс  хоцорсон гэх  мэдээлэл  алга  байна. Элсэлтийн  ерөнхий  шалгалт  зургадугаар  сарын 16, 17, 18,19-ний  өдрүүдэд   явагдана. Бүортгүүлсэн  хүүхдүүд  арван  хичээлээс  сонголт  хийж  шалгалт  өгнө. Өнөө  жилий  элсэлтийн  ерөнхий  шалгалтыг зохион   байгуулах  журамд өөрчлөлт  орж   тодорхой  заалтууд нэмж  орсон  байгаа. Шалгуулагчид  5-р  сарын  15наас  хойш  өөрийн  бүртгэлийн дугаа  нууц  үгээ  ашиглаад   Боловсролын  үнэлгээний  төвийн   цахим  сайт  руу  орж ,  шалгуулагчийн  буланд   нэвтрээд суудлын   хуваариа  хэвлэж   авах  боломжтой. Суудлын  дугаар  гэдэг  маань   тухайн   шалгуулагчийн  хэд   гэсэн   дугаартай   ангид  сууж   шалгалт   өгөх  номер   юм. Шалгуулагчид   нууц  дугаараа өөрсдөө мэдэж байгаа . Хүүхдүүдийн  email  хаягаар нь  ирсэн   дугаар  юм. /Өдрийн  сонин 2014.05.20 /   

ШУА-ийн  Хэл  зохиолын  хүрээлэнгийн  эрдэм  шинжилгээний  ахлах  ажилтан, доктор Р.Отгонбаатар:  Энэ  дурсгалыг   олсноор  монгол   угсаатны   ном хэвлэлийн  түүх  100 жилээр урагшилж байгаа  юм

Монгол  судрын  хуулбарыг нэлээд  хэдэн  жилийн  өмнө  манай  нутаг   чигээс олж авснаа хадгалчихсан байсан юм. Хятадын  Хар  хотоос  олдсон  энэ  дурсгалыг   Токиод  хэвлэхээс  өмнө   Петербург  бас нэг  хувилбар  нь  байдаг  талаар  мэдээлэл авч  байсан. Тэгэхээр  би өөрөө гартаа  байгаа ганц  судартай   тулгаж  тааруулаад яриад  байгаа  юм биш. Дэлхий дахины монголч  эрдэмтдийн   хэн  нь  ч   эдгээр   эх  болон  хувилбаруудтай тулгаад  үзчихсэн   бол  дор  эх  бичмэлийг   тодруулах  байсан хэрэг. Гагцхүү  түүнийг   олж   судалж  тулгаж  унших   нэг  мөр  баталгааг  олно  гэдэг  эрдэмтэн  судлаач   бидний  амьдын   там   бас  баяр хөөр  нь   байдаг  шүү дээ. Тиймээс   бусад судлаачид  маань   хамар   дор   байгаагаа  харахгүй  л  байсан.  Энэ  дурсгалыг   олсноор  монгол   угсаатны   ном хэвлэлийн  түүх  100 жилээр урагшилж байгаа  юм. 100  гаруй  жил Их Юан  улсын   үед  идэвхтэй   хэрэглсэн  гэх  боловч  хаадын   40  орчим   зарлиг   тэдгээрийн  тал хагасыг   цаасан дээр   үлдсэнийг   нь   хадан дээр  сийлж  үлдээсэн  байх  жишээтэй. / Үндэсний  шуудан 2014.05.20 /

НБГ-ын сургалт  аргазүйн  хэлтсийн дарга Ц.Жаргалантуул:  Боловсролын  салбарт   авилгын  асуудал  байж  болохгүй

Нийслэлийн  хэмжээнд   24 мянган  хүүхэд  бүртгүүлэх   төлөвлөгөөтэй  байна. Бүртгэлийг  дүүрэг  болон   сургуулийн  комисс  зохион  байгуулж  ажилласан. Өнгөрсөн  бямба гаригт бүртгэлийн  ажил  албан  ёсоор   дууслаа. Одоогоор  бүх  сургуулиас бүх  сургуулиас  мэдээ  тайлангаа  авч  байна. Урьдчилсан  байдлаар  80  хувьд  бүртгэлд хамрагдсан байна. Өнгөрсөн  жилээс   бүртгэлийг хавар  хийдэг  болсон. Учир  нь  улсын  төсөв   батлахаас  өмнө  сургуулиудын   төсвийнхөө мэдээллийг хийдэг. Есдүгээр  сард   нэгдүгээр  ангид  хүүхдийн тоо  тодорхой  бус  байхаар   төсөвт   хүндрэл  учирдаг. Тэгэхээр  энэ  жил   нэгдүгээр  ангид  элссэн хүүхдийн    тоог  намар   тодорхой  байлгах   үүднээс хавар бүртгэж  байгаа аж. Зарим  эцэг  эх  хүүхдээ  хотын  төвийн  болон   ажилтайгаа  ойрхон  сургуульд  өгөх  гэж  мөнгө  төгрөг   өгсөн  гэх  мэдээлэл  гараад  байгаа. Боловсролын  салбарт  авилгын  асуудал   байж  болохгүй. Хэрэв  ийм  зүйл   гарсан  бол  цаг  алдалгүй  бидэнд   хандах хэрэгтэй.  / Монголын үнэн  2014.05.20/

Баянхонгор аймгийн  ахмад  багш  нарын  холбооны дарга, Ардын  боловсролын  тэргүүний  ажилтан Д.Дуламсүрэн : Сурагчид  багш  нараа  хүндлэхээ  больсон  нь   багшийн   ур  чадвартай  л  холбоотой

Гучин  зургаан жил  багшилсан хүний  хувьд  гадаадын  заах  арга зүйг Монголдоо  шууд  хуулбарлах хэрэггүй.Монгол  хүүхдийн сэтгэхүйн хурд , анхаарлын   төвлөрөлт  бусад  үндэстнээс   өөр гэдгийг  дунд  сургуулийн   бага ангийн   багшаас  нь эхлээд ажилласан  хувьд хэлж  байгаа юм. Ой тогтоолт   анхаарал  төвлөрүүлэлтийг  зөв  судалж  тогтоогоод  ажиллаж  чадвал хүүхэд юмыг их амархан сурдаг. Хүүхдүүдийг  долоон настайд   нь  сургуульд   оруулбал   ямар  ч  юмыг  тэр дор  нь  сурдгийг  би  туршлагаараа баталсан. Хүүхдийн мэдлэг чадварыг  хэрхэн   дүгнэх гэдэг   бол  маш  чухал. Өнөөгийн  боловсролын  үнэлгээний   систем  учир  дутагдалтай  байна. Миний  үеийн ахмад  багш нар  дүнгээр  хөшүүрэгдэж  өгдөг  байлаа. Одоо бол  энэ  зүйл  бүр  алдагдсан. Тэр  бүү хэл  нууц  байх  ёстой гэнэ. Тухайн  хүүхэд  түүний  эцэг эх  л дүнг  нь   интернэтээр харна . Хажуу  дахь  ширээнийхээ  найзаа ямар  сурдаг    энэ шалгалтанд   ямар  авсныг  мэдэхгүй байхаар чинь   ангийхандаа  дундаа  сурлагаараа  хэр  түвшинд   яваагаа  яаж мэдэх   болж  байна . / Үндэсний  шуудан2014.05.19/

ШУТИС-ийн сургалтын  проректор Х.Энхжаргал  Сургуулийн  захирлуудад мэдэгдэх   хуудас   өгсөн 

Манай  улсын  хувьд   дээд   боловсрол    ямар  чиглэлтэй   үе  шаттайгаар    явж  байгаа, цаашид   хэрхэн   өөрчлөгдөх   нь  тодорхой  бус   байсан. БШУЯ-наас    бүтцийн  өөрчлөлт  хийхэд   тусгасан  зарим   шаардлага  олон   улсын   жишигтэй  нийцэж  байсан. Тухайбал: Токиогийн  их  сургууль  зөвхөн   23  мэргэжлээр   30-40  мянган   оюутныг  бакалавраар   төгсгөж  байна. Манайх  нийт   15  салбар сургуультай  137  мэргэжлээр    элсэлт  авдаг байсан. Үүнийг    цомхотгож   найман  сургууль   60  мэргэжил  болгосон. Харин  шинэчилсэн   60  мэргэжлээрээ  энэ  хавар   элсэлт   авч   ирэх  есдүгээр   сараас  шинэ  бүтцээр   хичээл  явагдана.  Бүтцийн  өөрчлөлтийн  дараа  профессор  багш  ямар  ямар   ажил  хийхийг   гэрээнд  тусгаж  өгнө. Сургалтын  албаны  ажилчдын  хувьд одоохондоо  өөрчлөлт  гарахгүй  байх.  Бид  энэ сарын   1-нээс  захирал, дэд  захирлал , ажилтнуудад   мэдэгдэх хуудас  өгсөн. Сургуульд  бүтцийн  өөрчлөлт  бий   болсон   учир   97  танхим   ойролцоогоор  40-50  болно.   Үүний  дагуу  тэдний   албан  тушаалд  давхар   өөрчлөлт  орно. / Ардчилал  сонин 2014.05.20/    

 

Юнеско-гийн  ОХУ-д  суугаа  байнгын төлөөлөгч, Москва дахь  бүсийн   товчооны  дарга ,Монгол  улсын  гавъяат  багш , доктор  профессор Д.Бадарч: Манай  их  сургуулиудад  цунамийн  хоёр  давалгаа  ойртож байна

Үндэсний  өв  соёлыг  хамгаалах  талаар   Юнеско-гоос  өргөн  хүрээтэй  ажил  хийж  байна. Юнескод  соёлын өвөө  бүртгүүлэх    нь юуны  өмнө  дэлхийд   хосгүй  соёлын байгалийн  болон биет  бус өвөө хамгаалах хойч үедээ үлдээх  ач  холбогдолтой.Дээрээс  нь  тухайн  өвийг хамгаалахад  олон  улсын анхаарлыг  хандуулж жуулчдыг  татах  соёлын  холбогдолтой үндэсний  үйлдвэрлэл зэргийг  хөгжүүлэх   зэрэг  эдийн  засагт  ашиг тустай. Сүүлийн жилүүдэд   манай  орноос  олон  улсын  байгууллагад  ажиллаж  байгаа  хүмүүсийн тоо  нэмэгдэж байна. Өнөөдөр  олон  улсын  байгууллагад Монголоос даргын  албан  тушаалд  цөөн хүн  ажилалж  байна. Өнөөдөр   их дээд  сургуулиудад тавих  шаардлага  маш  өндөр  байна. Өнөөгийн өөрчлөлт  шинэчлэлийг   дэлхийн шилдэг   их  сургуулийн  чиг хандлагын дагуу  хийх  ёстой. Их  сургуулийн  оюутанд   тавигдах  шаардлагыг   тодорхой  болгож  өндөрсгөх   хэрэгтэй. Өнөөдөр  интернэтэд  байгаа учраас  багшийн  үүрэг  роль  ихээхэн  өөрчлөгдөх  шаардлага тулгарч  байна. /Өнөөдөр  сонин 2014.05.19 /

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3271
0 эможи
keyboard_arrow_up