Тариалангийн зээл санхүүжилтээ хүлээж байна

2016 оны 5 сарын 05

Хүнс, Хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун нар хаврын тариалалтын бэлтгэл ажлын явц болон "Монгол тариалан корпораци" ТӨУҮГ-ын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.  

2016 оны 4 дүгээр сарын 21-ны өдөр Засгийн газраас “Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 224 дугаар тогтоолыг баталсан. Энэхүү тогтоолоор газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэг бүхий “Монгол тариалан корпораци” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг байгуулах шийдвэр гарсан юм. Уг тогтоолын 1-4 дүгээр зүйлд заасан ажлыг ХХААЯ-наас хариуцан гүйцэтгэж, өнөөдрийн байдлаар үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болоод байна. Хөгжлийн банк болон Сангийн яамнаас санхүүжилт хийгдсэнээр тариаланчдад зээл олгох ажил эхлэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32700
0 эможи
keyboard_arrow_up