Зүүн аймгууд руу зорчих замыг хаалаа

2016 оны 5 сарын 05

Өчигдрөөс эхлээд нийт нутгаар   цасан болон шороон шуурга шуурч эхэлсэн. Шөнөжин шуурсан шуурганы улмаас орон нутгийн зарим замуудад зорчих боломжгүй болжээ. Иймээс Онцгой байдлын ерөнхий газрын зөвлөснөөр тэдгээр замуудыг түр хугацаагаар хааж байгааг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Тухайлбал цаг агаар, замын нөхцөлөөс шалтгаалан Дорнод, Хэнтий, Сүхбаатар чиглэлийн замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаахаар болоод байгаа аж.

Мөн хотоос баруун тииш замын нөхцөл байдал хүнд байгаа тул баруун зүгт зорчихгүй байхыг анхааруулж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32696
0 эможи
keyboard_arrow_up