Автомашины үзлэг, оношилгоог ажлын өдөр болон бямба гаригт хийнэ

2016 оны 5 сарын 04

Авто машины үзлэг, оношилгоо энэ сарын нэгнээс ирэх сарын нэгэн хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд автомашиныхаа явах эд анги болон бүрэн, бүтэн байдлаа шалгуулах хэрэгтэй гэж Орхон аймгийн Авто тээврийн төвийн дарга Д.Эрдэнэбаатар хэллээ.

Үзлэг, оношилгоог ажлын өдрүүдэд өглөө 8-18 цаг, бямба гаригт 09-15 цаг хүртэл хийнэ. Орхон аймаг нь 11 мянган тээврийн хэрэгсэлтэй бөгөөд өнгөрсөн онд үүний 90 хувь  нь үзлэг, оношилгоонд хамрагджээ. Өмнөх жилүүдэд Авто тээврийн хэрэгслийн албан татварыг оношилгоо хийлгэх үед авдаг байсан бол энэ жил тээврийн хэрэгслийн дугаарын тоогоор өөр, өөр сард нь хураадаг болсон. Эл журам хоёрдугаар сарын нэгнээс мөрдөгдөж эхэлсэн ч зарим жолооч үүнийг мэдэхгүй байгаа ажээ.  Иймд Авто тээврийн төвийн дарга Замын хөдөлгөөний тухай болон бусад хууль тогтоомжийн талаар хэвлэлээр дамжуулж мэдээлэл өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32640
0 эможи
keyboard_arrow_up