ЦЕГ: 1072 хувьцааг худалдсан иргэн, ААН тогтоогдоогүй

2016 оны 5 сарын 04

“Эрдэнэс-Таван толгой” компанид иргэдэд эзэмшүүлсэн, хувьцааны худалдааг явуулсан иргэн, аж ахуйн нэгж тогтоогдоогүй талаар Цагдаагийн Ерөнхий газраас албан ёсны мэдэгдэл хийлээ. Гэхдээ энэ талаарх худал яриаг үүсгэсэн

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг түүний хоёрдогч зах зээл нээгдэх хүртэл бусдад худалдах, шилжүүлэхгүй байхаар заасан болохыг анхаарна уу гэж СЗХ-ноос мэдээллээ. Зургийг: Т.Зоригт
этгээдүүдэд хариуцлага хүлээлгэж болзошгүй юм байна. Санхүүгийн Зохицуулах Хорооноос мэдээлснээр одоогоор “Эрдэнэс-Таван толгой” компанийн нийт хувьцааны 83 хувь Төрийн эзэмшилд, 17 хувь нь 2.5 сая иргэний эзэмшилд үнэгүй шилжсэн, үлдсэн 0.06 хувийг 553 аж ахуй нэгж эзэмшиж байна. Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэс-Таван толгой” компанийн хувьцааг ҮЦТТТХТ дээр бүртгэж баталгаажуулаад байгаа ч Санхүүгийн Зохицуулах Хороо болон Монголын Хөрөнгийн бирж үнэт цаасны бүртгэлдээ аваагүй мөн хувьцааны арилжаа анхдагч болон хоёрдогч захад эхлээгүй учраас хувь хүн эзэмшихээс бусад бүх хэлбэрээр бусдад эзэмшүүлэн шилжүүлэх, худалдах, барьцаалах зэрэг нь хуулиар хориотой байна. Мөн үнэт цаасны данс нээлгэсний баримтаар хувьцааг шилжүүлэх эрх нээхгүй гэдгийг Санхүүгийн Зохицуулах Хорооноос анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32637
0 эможи
keyboard_arrow_up