Зуслангийн бүсийг цэвэрлэнэ
Нийслэлийн хэмжээнд 2014 оны 5 сарын 24-нд зуслангийн бүсэд цэвэрлэгээ хийхээр боллоо. Цэвэрлэгээний нээлт 2014 оны 5 сарын 24-нд Сүхбаатар дүүргийн Зунжин худалдааны төвийн өмнөх талбайд 10 цагт болох юм байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын оюутны холбоотой байгуулсан санамж бичгийн хүрээнд их дээд сургуулийн оюутнууд их цэвэрлэгээнд нэгдсэн зохион байгуулалттай оролцох юм. Цэвэрлэгээг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газар, Монголын оюутны холбоо, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, хороо, ахуйн нэгж байгууллага иргэд хамтран зохион байгуулна. Зохион байгуулагчдын зүгээс зуслангийн бүсийн ард иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрахын төлөө их цэвэрлэгээндээ нэгдэн идэвхитэй оролцохыг уриаллаа.