СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргааш ихэнх нутгаар нойтон цас орж, шуурна

2016 оны 5 сарын 03

Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас тавдугаар сарын 4-нөөс хойш нутгийн ихэнх хэсгээр бороо, нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурахыг анхаарууллаа. Үүнтэй холбоотой ихэнх нутгаар хүйтрэх аж.

Ингээд энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэе:

Баруун аймгуудын нутгаар: 3-нд нутгийн баруун хагаст, 4-нд нутгийн зүүн хэсгээр, 6,8-нд нутгийн хойд хэсгээр бороо нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурна.

Төвийн аймгуудын нутгаар: 3,8-нд нутгийн баруун хойд хэсгээр, 7-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орэо. 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас нойтон цас орно.

Зүүн аймгуудын нутгаар: 4-нд нутгийн баруун хагаст, 5-нд нутгийн зүүн хагаст бороо нойтон цас орно

Говийн аймгуудын нутгаар: 5-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32612
0 эможи
keyboard_arrow_up