Railbus Толгойтоос Амгалан хүрэхдээ 8 байршилд зогсоно

2014 оны 5 сарын 21

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар  хотын захиргаа “Улаанбаатар төмөр зам” Хувь Нийлүүлсэн Нийгэмлэгтэй хамтран төмөр замын RAILBUS-ыг Амгалан-Толгойтын чиглэлд 6-р сарын 6-наас эхлэн үйлчилгээнд оруулахаар  төлөвлөөд байна. Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч буй төмөр замыг чөлөөт цагаар нь хүн тээвэрт ашиглах зориулалт бүхий Railbus-ийг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх саналыг  хотын дарга 2013 онд гаргаж  “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдлагуудтай уулзаж байсан юм. Энэхүү санал өнөөдөр ажил хэрэг болж, ОХУ-ын “Трансмаш холдинг” компаний РА-2 маркийн хоёр ширхэг “Railbus”-ийг  нийслэлчүүд хүлээн аваад байна. РА-2 маягийн “Railbus” нь  136 хүний суудалтай, 150-200 хүн зорчих боломжтой, нэг замтай үед өдөрт гурван  удаа, хос замтай үед өдөрт зургаан  удаа 100 км/цагийн хурдтай Толгойт-Амгалангийн чиглэлд 47 минут, Амгалан-Толгойтын чиглэлд 45 минут зорчих юм. Төлөвлөж байгаагаар өглөө, өдөр, орой нийт 5 удаагийн тээвэрлэлт хийж Толгойтоос Амгалан хүрэхдээ Таваншар, Барс-2 захын зүүн тал,  Вокзал, Дундгол, Нарантуул, Улаанхуран гэсэн байршлуудад зогсоно. Зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс Railbuss-ийн шинээр байгуулж байгаа зогсоолуудад явган зам, гэрэлтүүлэг, тэмдэг тэмдэглэлээ тохижилтийн ажлыг цогцоор нь хийж эхлээд байна. Мөн Улаанбаатар төмөр зам өөрсдийн зардлаар Толгойт Амгалан хоорондын төмөр замын аюултай бүсийг хашаажуулж, төмөр зам орчмын хорооллыг дуу чимээнээс тусгаарлах ажлыг хийх юм.
Нийслэлээс  дөрвөн байршилд шинээр нам тавцант зогсоол ашиглалтад оруулах, хуучин нэг зогсоол засварлахад зориулан 300 сая төгрөгийг шийдвэрлэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3259
0 эможи
keyboard_arrow_up