"Эклер"-т хордсон иргэдийн хохирлыг барагдуулна гэв

2016 оны 5 сарын 03

“Нью свийт фүүдс” компанийн үйлдвэрлэсэн “Эклер” нэрийн бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэсэн иргэд хордлогод орж ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа билээ. Уг "Эклер"-т хордсон иргэдийн тоо өссөөр 154-т хүрсэн бөгөөд түүнийг үйлдвэрлэсэн “Нью свийт фүүдс” компанийн зүгээс хохирсон иргэдийн хохирлыг барагдуулна гэдгээ мэдэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар өвчтөнүүдэд хордлого тайлах, шингэн нөхөх эмчилгээ хийж байгаа ба зарим өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч эхэлжээ. Уг хордлогыг урьдчилсан шинжилгээгээр “Сальмонелл”-ийн төрлийн нянгаар үүсгэгдсэн хэмээн мэдээллэсэн. Харин МХЕГ-аас шинжилгээний албан ёсны хариуг танилцуулаагүй байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32579
0 эможи
keyboard_arrow_up