ТРАНЗИТ ТАНХИМ зорчигчдоо хүлээн авч эхэллээ

2016 оны 5 сарын 03

Зам тээврийн сайд М.Зоригт өнөөдөр "Чингис хаан" Олон улсын нисэх буудалд шуурхай хуралдаан хийлээ -

Энэ үеэр нисэх буудлын шинээр засаж тохижуулсан Транзит заалыг албан ёсоор нээлээ.

Транзит танхим "Туркиш эйрланс"-ын Стамбул-Улаанбаатар, Улаанбаатар-Бээжингийн эхний зорчигчдоо хүлээн авч эхэлсэн байна.
"Чингис хаан" олон улсын нисэх буудал дотоод боломжоо ашиглан транзит танхим танхимд 1.9 тэрбум төгрөгийн тохижилтын ажил хийжээ. Зорчигчдын тав тухыг хангах үүднээс гол танхимуудын зай, талбайг өргөтгөж шинээр тохижуулснаар цагт 800 зорчигч хүлээж авах чадалтай байсан тус нисэх буудал 1,200 зорчигчид үйлчлэх боломжтой болсон байна. Түүнчлэн ХҮҮХДЭД зориулсан тоглоомын өрөө шинээр хийж, тохижуулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32573
0 эможи
keyboard_arrow_up