Үндэсний цахим зах нээгдлээ

Улс орон хөгжихийн хэрээр, томоохон хороолол, хотхон, суурин газар олноор бий болж, хүн амын нягтаршил, замын хөдөлгөөний түгжрэл гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаалж иргэдийн ахуй амьдралаа зохион байгуулах, хувийн ажлаа амжуулах, дэлгүүр худалдааны төвүүдээр хэсэх зэрэг бүх л төрлийн ажлаа амжуулах цаг зав хомсдож буйг бид анзаарч байгаа билээ.
Анзаарсан ч шийдэж чадахгүй, цаг хугацаа үрдэг цаг үе өнгөрч байгааг цахим худалдааны төрөл бүрийн үйлчилгээнүүд харуулж байна. Барууны орнуудад “Худалдаа, үйлчилгээг гараас гарт, гэрээс гэрт” зарчим иргэдийнх нь амьдралын салшгүй хэсэг болсон өнөө үед e-commerce худалдааны нэг төрөл болох үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулах цахим зах Нарлаг.мн шинээр нээгдлээ.
Онлайн маркетплейс буюу цахим зах нь гуравдагч этгээдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний тухай мэдээллийг сайтаар түгээх зорилго бүхий, олон эх үүсвэрийн мэдээлэлд суурилсан, олон хэрэглэгчид мэдээлэл хүргэдэг цахим худалдааны гол төрлүүдийн нэг нь юм.
Narlag.mn үндэсний цахим зах нь Хүнс, ХАА, Зуслангийн тохижилт, Хөнгөн үйлдвэрээс аваад Үл хөдлөх, Эрүүл мэнд, Гоо сайхан, Авто худалдаа, Хот хоорондын зорчигч тээвэр зэргийг багтаасан үндсэн 10 бүлэг, 46 ангилалд 1800-2000 орчим төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг төрөлжүүлэн, ангилах зарчмаар хэрэглэгчдэд түргэн шуурхай хүргэх бөгөөд үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, худалдан борлуулагчдын өргөн хэмжээний массаас цахим сайтад цугларсан бүтээгдэхүүн, үйлчилгээг аливаа хэрэглэгч нь багтаамж ихтэй орчноос, төрөлжүүлэн ангилж, цэгцэлсэн өргөн сонголттойтойгоор богино хугацаанд сонгож сонирхох, ижил төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээнүүдтэй үнийн харьцуулалт хийх боломжийг олгох, хэрэглэгчдийн цаг хугацаа, мөнгийг хэмнэсэн classified /ангилж, цэгцэлсэн/ үйлчилгээ үзүүлэх юм.
Үйлчилгээний хувьд үнэ төлбөргүй бөгөөд зарим тохиолдолд нэмэлт үйлчилгээнээс хамаарч төлбөрийн сонголтуудыг хэрэглэгчдэд санал болгож байна.
Үндэсний цахим зах narlag.mn сайтын онцлог нь тухайн сайтыг хэрэглэгч нь зөвхөн Улаанбаатар хот төдийгүй, 21 аймаг, 329 сум, 7 дүүрэг, 2 дагуул хотын хэмжээнд ижил түвшинд бүтээгдэхүүн үйлчилгээгээ байршуулснаар, хэрэглэгчдийн зүгээс өөрт хамгийн ойр худалдаа үйлчилгээг төвөггүйгээр шууд сонгон хэрэглэж, цаг хугацаагаа хэмнэх боломжийг олгож байгаа болно.
Төв орон нутгийг нэг цэгт төвлөрүүлсэн, хэрэглэхэд хялбар, сонголт өргөн, хувь хүн, төрөл бүрийн худалдаа, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд зориулагдсан үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулах Нарлаг.мн цахим зах нээгдлээ.









