“Max мall” дахь BHS дэлгүүрийн ТААЗ нуржээ

2016 оны 5 сарын 02

Баруун дөрвөн замд байрлах Max Mall худалдааны төвийн BHS хувцасны дэлгүүрийн тааз нурж унажээ. Энэ талаар нэгэн иргэн цахим хуудастаа бичлэг байршуулжээ.

Тэрээр "BHS дэлгүүрийн тааз тэр чигтээ нурж хүн дарлаа. Тэгэхэд энэ дэлгүүр хаалгаа барихгүй хүн оруулж юу ч болоогүй юм шиг аашилж байна. Монгол хүн уужим юм даа. Зайлуул, цав цагаан тоосонд дарагдаад уйлалдаад гарч ирж байна. Барилга байшингийн стандарт хаана байна аа" хэмээн бичжээ.

Уг үйл явдал өчигдөр /2016.05.01/ 15:45 цагт болсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32490
0 эможи
keyboard_arrow_up