Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан

2016 оны 5 сарын 01

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө  нутгийн өмнөд хэснээр секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8, бусад нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 9-14 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 8-10 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө ихэнх, өдөртөө нутгийн зүүн хэсгээр секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дорноговийн нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 8-13 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 8-10 хэм дулаан байна.


2016 оны тавдугаар сарын 02-ноос тавдугаар сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

2, 5-нд зүүн зүгийн нутгаар, 3-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 4-нд зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 3-4-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүсийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 3-нд ихэнх нутгаар дулаахан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32475
0 эможи
keyboard_arrow_up