Ноён О.Акуна Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргатай уулзлаа

2014 оны 5 сарын 20

Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаярын урилгаар энэ сарын 19-22-ны өдрүүдэд манай оронд айлчлал хийж буй Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Техникийн хамтын ажиллагааны газрын Ази, Номхон далайн бүсийн нэгдүгээр хэлтсийн дарга О.Акуна өнөөдөр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяатай уулзаж анагаах ухааны салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. Мөн Хавдар судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Цөмийн онош зүйн тасагт хэрэгжиж буй төслийн талаар мэдээлэл хийж, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар зөвлөгөө өгч ажиллалаа.

Түүний үзэж байгаагаар анагаах ухааны салбар дахь цөмийн физикч, онкологч, техникийн ажилтнуудыг дотооддоо бэлтгэх талаар дэмжлэг үзүүлэх боломжтойгоос гадна боловсон хүчин бэлтгэх хичээлийн хөтөлбөрийг хамтран боловсруулж их дээд сургуулиудад нэвтрүүлж болох талаар санал болгосон юм байна.

Мөн цаашид ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд өндөр хөгжилтэй гадаад орнуудад дээрх мэргэжилтэнг бэлтгэхэд анхаарч ажиллахаа мэдэгдлээ.

Үүний зэрэгцээ АНУ-ын Эрчим хүчний яамны цөмийн хамгаалалтын хөтөлбөрийн хүрээнд ашиглаж буй хуучин Кобальт-60 төнөг төхөөрөмжийг шулуун хурдасгуураар сольж болох бөгөөд энэхүү хөтөлбөрт Монгол Улсыг хамруулах талаар хүчин чармайлт гаргаж ажиллахаа уулзалтын үеэр мэдэгдсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3247
0 эможи
keyboard_arrow_up