Энэ амралтын өдрүүдэд хугацаат цэргүүд халагдана

Засгийн газрын тогтоолоор тавдугаар сарын 1-15-ны өдрүүдэд 2016 оны нэгдүгээр ээлжийн цэрэг халах, татлагыг улс орон даяар зохион байгуулахаар БХЯ, ЗХЖШ, Нийслэлийн ЗДТГ, орон нутгийн ЗДТГ бэлтгэлээ хангажээ. Цэрэг татлагыг зохион байгуулахад нийслэл, орон нутаг бүр харилцан адилгүй аж.
Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 08-ны өдрүүдэд зохион байгуулна. Цэрэг татлагаар зарлан дуудах хуудсаа авсан иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх, цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хэрвээ оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байрандаа очно. Мөн 2015 оны хоёрдугаар ээлжийн цэрэг халагдах нь энэ амралтын өдрүүдэд ажээ.
Дүүргүүдийн цэрэг татлагын байр
- Баянгол дүүрэг- “Оюуны ундраа” /96 дугаар дунд сургууль/ цогцолбор
- Баянзүрх дүүрэг– 53 дугаар дунд сургууль
- Сүхбаатар дүүрэг – 31 дүгээр дунд сургууль
- Сонгинохайрхан дүүрэг - “Ирээдүй” / 83 дугаар дунд сургууль/ цогцолбор
- Хан-Уул дүүрэг – 34 дүгээр дунд сургууль Чингэлтэй дүүрэг – 24 дүгээр дунд сургууль









