2009-2014 оны хооронд Монгол Улсад хэрэгжсэн төслүүдийн үр дүнг дүгнэлээ

2014 оны 5 сарын 20

Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаярын урилгаар энэ сарын 19-22-ний өдрүүдэд Монгол Улсад айлчлал хийж буй Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Техникийн хамтын ажиллагааны газрын Ази, Номхон далайн бүсийн 1 дүгээр хэлтсийн дарга О.Акуна өнөөдөр Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр, Гадаад харилцааны яамны  Олон улсын байгууллагын газрын захирал Г.Ганболд, тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Ж.Энхсайхан нартай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтаар талууд Монгол Улс, ОУАЭА хоорондын хамтын ажиллагааны 2009-2014 оны хөтөлбөрийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажил, тухайлбал анагаах ухаан, хүнс хөдөө аж ахуйн салбарт хэрэгжсэн төслийн үр дүнг дүгнэсэн юм.

Мөн Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статус, ОУАЭА-ийн цөмийн цөмийн баталгааны талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар санал солилцлоо.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3246
0 эможи
keyboard_arrow_up