Маргааш цасан шуургатай

2016 оны 4 сарын 29

Малчид, ард иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

 30-нд нутгийн баруун хагаст, 1-нд ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна.

 2016 оны энэ сарын 30-наас тавдугаар сарын 4-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:   

 30-нд баруун болон төвийн нутгаар, 5-р сарын 1-нд ихэнх нутгаар, 2-нд зүүн зүгийн нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 30-нд ихэнх нутгаар, 1-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, 3,4-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 30-нд нутгийн баруун хагаст, 1-нд ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 8-13 градус, говийн бүсийн нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус дулаан байна. 3-нд ихэнх нутгаар дулаарна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32407
0 эможи
keyboard_arrow_up