Алтан булагийн чөлөөт бүсэд ОХУ-ын иргэд визгүй зорчино

2014 оны 5 сарын 20

Алтанбулаг худалдааны чөлөөт бүсээс 6-р сарын нэгнээс эхлэн чөлөөт бүсэд үйл ажиллагаанд оролцохоор саналаа өгсөн аж ахуйн нэгж байгууллагуудын бараа бүтээгдэхүүнүүдийг хэрхэн яаж тээвэрлэх вэ, зөөвөрлөж байгаа гадаадын иргэдэд визны ямар хөнгөлөлт үзүүлэх боломж бололцоо байгаа талаар Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн захирагч мэдээлэл хийлээ.  Манай улс ОХУ болон БНХАУ тай хил залгаа оршдог. Энэ хоёр улсад амьдардаг нийт иргэд нь дэлхийн хүн амын 26 хувийг эзэлдэг байна. Алтанбулаг худалдааны чөлөөт бүсэд худалдаа наймаа хийх сонирхолтой  ОХУ-ын иргэдийг  6-р сарын нэгнээс эхлэн визгүй зорчуулах журам үйлчлэхээр  болжээ. Харин бусад улсын иргэдийн хувьд Монгол улсаар дамжин өнгөрөх түр хугацааны буюу 10 хоногийн визтэйгээр зорчих боломжтой юм. Өөрөөр хэлбэл Алтанбулаг худалдааны чөлөөт бүсэд худалдаа наймаа хийх хүсэлтэй гадаадын иргэд тухайн улсынхаа Монголын консулын газраас түр монгол улсаар дамжин өнгөрөх визийг авах юм байна.

Алтанбулаг худалдааны  чөлөөт бүс нь 4000 метр кв талбайтай томоохон худалдааны төв юм. 2015 онд ОХУ болон БНХАУ-ын хооронд 100 тэрбум доллартай тэнцэх хэмжээний худалдаа арилжааны гэрээ хийгджээ. Энэ 100 тэрбум америк долларын 20 тэрбум доллар нь Манжуурын боомтоор дамжих юм байна. Алтанбулаг худалдааны чөлөөт бүс нээгдснээр  5 тэрбум долларыг 2015 он гэхэд авах боломжтой гэдгийг Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн захирагч Чимэдсүрэн энэ үеэр онцлон хэлсэн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3233
0 эможи
keyboard_arrow_up