Хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулав

2016 оны 4 сарын 27

Энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа Туркийн соёлын өдрүүдийн хүндэтгэлийн хүлээн авалт энэ сарын 25-нд Туркийн Элчин сайдын өргөөнд боллоо.

Хүлээн авалтын хүндэт зочноор Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн Истанбул хотын захирагч ноён Кадир Топбаш уригдан оролцсон юм. Мөн Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, УИХ-ын гишүүн Л.Болд, Н.Энхболд болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон бусад албаны хүмүүс оролцов.

"Найрсаг Улаанбаатар" төслийг дэмжигч нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл тус арга хэмжээнд үг хэлэхдээ, Истанбул хотын захирагч ноён Кадир Топбаш Монгол Улсад айлчилж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд Туркийн соёлын өдрүүдийг жил бүр тогтвортой зохион байгуулж байгаа явдалд Туркийн ЭСЯ-ны хамт олонд талархсанаа илэрхийллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32302
0 эможи
keyboard_arrow_up