"Сургуулийн дүрэм ба миний оролцоо" хэлэлцүүлэг болно
Нийслэлийн боловсролын газар, Монголын сурагчдын холбооноос санаачлан "Сургуулийн дүрэм ба миний оролцоо" сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Энэ хэлэлцүүлэг нь сүүлийн үед сурагчид хичээл дээрээ Facebook-т байнга орж хичээлдээ анхаарал хандуулахгүй байгааг шийдвэрлэх, хичээлийн үеэр гар утсаараа ярих, үнэтэй гар утсаараа хоорондоо уралдах, үүнээс болоод гэмт хэргийн золиос болох, зам тээврийн осолд өртөх магадлал ихэссэн мөн архи,тамхи хэрэглэж хонхны баяраа заавал хөдөө гарч хонуутаар тэмдэглэдэг зэрэг асуудлыг шийдвэрлэх зорилготой бөгөөд Нийслэлийн боловсролын газар, Хүүхдийн төлөө үндэсний газар зэрэг байгууллагууд хамтран 2014 оны тавдугаар сарын 21-нд Улаанбаатар чуулганы танхимд зохиох гэж байна. Энэ хурлаар нийслэлийн бүх дүүргийн төлөөлөл болох нийт 500 сурагчид цуглаж "Дүрэмгүй сургууль, Журамгүй үйлдлүүд" бий болж байгааг сануулан уулзалт хийх юм байна.