Метрополис хотуудын төвшинд хүрэх зорилго руугаа нэг алхам урагшиллаа

2014 оны 5 сарын 20

Э.Бат-Үүл даргын санаа­чилгаар хотын захиргаа “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй хамтран нийслэлийн дундуур дайран өнгөрч буй төмөр замыг чөлөөт цагаар нь хүн тээвэрт ашиглах зориулалт бүхий RA-2 маягийн “Railbus”-ыг Амгалан-Тол­гойт чиглэлд ирэх сарын 6-наас эхлэн нийтийн үйлчилгээнд оруу­лахаар төлөвлөж байгаа та­лаар бид өмнө нь мэдээлж бай­сан билээ. 

Тэгвэл өнгөрсөн баа­сан гарагт энэхүү түүхэн үйл явд­лын нээлт боллоо. ОХУ-ын “Транс­маш холдинг” компаниас энэ автобусыг авч байгаа аж. Өн­гөрсөн долоо хоногт ОХУ-ын Тверийн вагон заводод үйлд­вэр­лэгдсэн евро стандартын сууд­лын 15 вагон Улаанбаатар тө­мөр замын суудлын вагоны пар­кад нэмэгдсэн бол өнгөрсөн баа­сан гарагт “Railbus”-ыг хү­лээн авснаар хоёр томоохон үйл явдал “Улаанбаатар төмөр зам”-ын түүхэнд тэмдэглэгдэн үл­дэх нь ээ. 

Автобусны анхны зор­чигчид нь Нийслэлийн Засаг дар­га Э.Бат-Үүл, Зам тээврийн сайд А.Гансүх болоод бусад ал­баны хүмүүс байсан юм. “RA-2” заг­варын автобус нь нийт 136 хү­ний суудалтай бөгөөд 250-300 хүн зорчих боломжтой аж. Анх­ны зорчигчдоо суулган Тол­гойт өртөөг зорьж, 12:00 цагт Улаан­баатар төмөр замын бууд­лаас хөдөлж 20 минутын дараа Тол­гойт өртөөнд хүрсэн юм. Тус ав­тобус нь нэг замтай үед өдөрт гур­ван удаа, хос замтай үед өдөрт зургаан удаа 100 километр ца­гийн хурдтай Толгойт-Амгалан чиг­лэлд 47 минут, Амгалан-Тол­гойтын чиглэлд 45 минут зор­чих юм байна. Нөгөөтэйгүүр дээрх ажлын хүрээнд дөрвөн байр­шилд шинээр нам тавцант зог­соол ашиглалтад оруулж, хуу­чин нэг зогсоол засварлахад зо­риулан 300 сая төгрөгийг нийс­лэлээс шийдвэрлээд буй. Мөн “Улаанбаатар төмөр зам” Хувь нийлүүлсэн нийгэмлэгээс хо­тын дундуур шинээр төмөр зам ба­рих ажлыг 2014-2015 онд 18.4 тэр­бум төгрөгийн санхүүжилтээр хэрэг­жүүлж эхэлжээ. 

Харин энэ оны тухайд Хархорин-Тол­гойт өртөө чиглэлд төмөр зам барьж хүлээлгэн өгөхөөр аж­лаа эхлүүлээд байгаа юм.  Нөгөө­тэй­гүүр, евро стандартад нийцсэн энэхүү “Railbus” нь манай орны хувьд цаашид цоо шинэ зорчигч тээврийн төрөл болон хөгжих гэнэ. “Улаанбаатар төмөр зам”-ынхан энэхүү үйлчилгээг нээхийн тулд 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг өөрөөсөө гарган, 3.7 километр төмөр замын шинэ шугам барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж бай­гаа аж. Ингээд зогсохгүй, ирэх он гэхэд шугам “Улаанбаатар-Ам­галан” хооронд үргэлжлүүлэн ба­ригдаж, “Амгалан-Толгойт” гэ­сэн “Railbus” бүрэн шугам бүр­нээр ашиглалтад орох аж. Ин­гэснээр нийслэлийн зорчигч тээв­рийн сүлжээний ачааллыг буу­руулах зорилтын хэрэгжилтэд то­моохон хувь нэмэр оруулах юм. 

Зам тээврийн сайд А.Гансүх “Одоо Railbus зогсох тавцангийн санхүүжилтийг хүлээж байна. Мөн хос зам барих газрыг чөлөөлж өгөх хэрэгтэй байна” хэмээлээ. Энэхүү түүхэн үйл явдлыг хол­богдох яам, Улаанбаатар тө­мөр зам хувь нийлүүлсэн нийгэм­лэг­тэй хамтран бодит ажил бол­госон Нийслэлийн Засаг дар­га Э.Бат-Үүлийн сэтгэгдлийг сонс­лоо. Тэрбээр, сэтгэгдэл маш өн­дөр байна хэмээгээд “Замын түгж­рэл 30 хувиар буурна гэж мэр­гэ­жилтнүүд хэлээд байгаа. 30 хувь гэ­дэг асар өндөр тоо. Маш том дэвшил юм. Ингэснээр хотын зах, гэр хороолол гэх ойлголт байхгүй болно. Яагаад гэхээр хүмүүс үүнийгээ дагаад л суурьшлын бүсээ нэмэгдүүлэх бололцоотой болчихно. Тухайлбал, 20 минут давхиад л хүмүүсийг Толгойт, Нарантуулд хүргэчихдэг нийтийн тээвэр байж байхад хотын зах гэдэг ойлголт байхгүй болно. Тэгэхээр шинэ суурьшлын бүсээ тодорхойлоод барилгажуулж эхэлж болно гэсэн үг. Өөрөөр хэл­бэл, тэнд үйлчилгээ эрхлэх хү­мүүс маш хурдан үйлчилгээтэй ний­тийн тээврээр холбогдчихно. Ер нь нийтийн тээврээ дагаж хот хөгждөг. Төмөр замаа да­гаад худалдаа үйлчилгээ бүх зүйл очно. Нөгөөтэйгүүр, бид зам дагуух тохижилтын ажилд ан­хаа­рах болно. Автобус цагт 160 км цагийн хурдтай явна. Жигд­рэ­хээрээ тийм хурдтай явна. Өөрөөр хэлбэл, метротой адил хурдтай явахаар Биокомбанатаас На­рантуул хүрэхэд 20 минут л яв­на гэсэн үг. Бид хос замтай бол­чихоор явах замыг нь уртасгана. Шинэ суурьшлийн бүсүүд, алс­лагдсан дүүргүүдийн иргэдэд хүр­с­эн үйлчилгээ үзүүлэх болно. Ин­гэснээр ч нийслэл маань 2020 он гэхэд метротой болж, дэлхийн сая гаруй хүнтэй метрополис хо­туудын төвшинд хүрнэ гэж ойл­гож байна. 

Ирэх сарын 6-наас өмнө амжуулж зогсоолуудаа хийхээр төлөвлөж байгаа. Энэхүү ажлын хүрээнд эхний ээлжинд нийт зургаан зогсоолын асуудлыг шийдвэрлэх юм. Төмөр замын гол тэнхлэг шугам дээгүүр олон улсын тээвэр яваад байгаа учир өдөрт гуравхан цагийн үйлчилгээ үзүүлэх боломжтой байна. Хос төмөр зам тавьчих юм бол өдөрт зургаагаас доошгүй тээвэрлэлт хийгээд байж болох юм. Л.Гансүх сайдын хэлж байгаагаар  ахиад нэг “railbus”  авна гэсэн. Ингээд хоёр “railbus” солбиод яваад байна гэсэн үг. Хэрэв ингэвэл бид төмөр замын үйлчилгээг хангалттай хүргэж чадахаар болж байна гэж ойлгож болох юм” хэмээлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3229
0 эможи
keyboard_arrow_up