Иргэд УЕПГ-ын сайтад хандаж гомдлоо илгээх боломжтой

2016 оны 4 сарын 27

Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд ил тод нээлттэй хүргэхэд чиглэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд Улсын Ерөнхий прокурорын газрын www. prokuror.mn сайт шинэчлэгдлээ.
Прокурорын байгууллага нь тус сайтаар дамжуулан байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаа, эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж гүйцэтгэж байгаа ажлын талаар үнэн зөв, бодит мэдээллийг шуурхай, нээлттэй хүргэх зорилтыг тавьж байна.

Мөн иргэд олон нийт тус сайтны "санал гомдол" цэсээр орж прокурор, прокурорын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлтээ бичих боломжтой боллоо.


Эх сурвалж: Улсын Ерөнхий прокурорын газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32288
0 эможи
keyboard_arrow_up