МУИС-ийн захиргааны хууль бус шийдвэрийн эсрэг тэмцэнэ

2014 оны 5 сарын 20

МУИС-ийн оюутнууд МУИС-ийн захиргааны хууль бус шийдвэрийн эсрэг эрхээ хамгаалахаар өнөөдөр хэвлэлийн бага хурлыг МУИС-ийн ТУЗ-ын гишүүн, оюутан М.Мөнхсайхан, Г.Чойжамц, Т.Загарпэрэнлэй нар болон МУИС-ийн оюутны төлөөлөл нар хийлээ. Уг хурлыг хийсэн шалтгаан нь МУИС-ийн оюутнууд 2014.05.15-ны өдөр МУИС-ийн захиргаанд дөрвөн үндэслэл зургаан шаардлага бүхий Шаардах бичиг хүргүүлсэн бөгөөд үүнийг МУИС-ийн сургалт хариуцсан дэд захирал О.Мөнхбат хүлээн авч танилцсан ч товлосон тавдугаар сарын 19-ны өдөр хүлээн авч уулзаагүй байна. Тиймээс МУИС-ын оюутнууд тэмцлийн дараагийн үед шилжиж тавдугаар сарын 21-ны өдөр нийт оюутнууд МУИС-ийн төв байрны гадаа тайван жагсаал хийхээр болсон байна.

Тэд БШУЯ бодлогын хүрээнд МУИС-ийн өнөөдөр хийж буй Бүтцийн өөрчлөлтийг дэмжиж түүнийг МУИС-ийн ТУЗ-ийн удирдлагууд санал нэгтэйгээр эхлүүлсэн ч одоо хийж байгаа энэхүү бүтцийн өөрчлөлт нь олон алдаа дутагдалтай үндсэн зорилго болох Оюутан төвтэй сургалтын тогтолцооноос хазайж, одоо суралцаж буй олон оюутныг хохироож байна гэж үзэж  байгаа ажээ.

МУИС 2013 онд СС системд шилжсэн бөгөөд энэ нь оюутан өөрөө хичээлээ сонгож үзэх хөтөлбөр юм. Энэ онд төгсөх хүүхдүүдийн хувьд элсэн орж байх үед энэ систем нэвтрээгүй өөрөөр хэлбэл оюутнууд цаанаас заасан хичээлийг хуваарийн дагуу үздэг байжээ. Харин СС системд шилжсэнээр 2010 онд элсэн орсон хүүхдүүд илүү цаг үзсэн буюу кредит нь судлах цагаас нь хэтэрсэн байгаа юм байна. Энэ асуудлаас болоод одоогийн байдлаар дөрөвдүгээр курсын хүүхдүүд хамгийн багадаа 380000-700000 төгрөгийг сургуульдаа төлөх ёстой гэнэ. МУИС-ийн удирдлагууд өмнө нь хийгдсэн хөтөлбөрийн шинэчлэл болон одоо хийгдэж буй бүтцийн бүтцийн өөрчлөлтүүдээс гарч буй доголдлуудыг оюутны нуруун дээр хүчээр үүрүүлж байна. Энэ нь ялангуяа төгсөх оюутнуудын хувьд төлбөр мөнгөний гэнэтийн дарамтанд оруулж, ихээхэн хэмжээний санхүүгийн дпарамт учруулж байна гэж оюутнууд ярьлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3228
0 эможи
keyboard_arrow_up