Түнш зочид буудлуудад валют солих цэг байгуулна

2016 оны 4 сарын 27

АСЕМ-ын Байр, зочид буудлын асуудал хариуцсан ажлын хэсэг 4 дүгээр сарын 26-нд ээлжит хурлаа хийж, саяхан болж өндөрлөсөн Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын зочлох үйлчилгээний үр дүнг хэлэлцэж, алдаа оноогоо дүгнэлээ.  

Төлөөлөгчдийн байрласан “Шангри-ла”, “Туушин”, “Улаанбаатар”, “Блю Скай” зэрэг зочид буудал, хүлээн авалт болсон Төрийн ордны зоогийн газар, “Чингисийн хүрээ” жуулчны цогцолборт МХЕГ-аас эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт явуулсан байна.

Зочид төлөөлөгчдийн хоол хүнсний аюулгүй байдал, зочлох үйлчилгээний чанар ерөнхийдөө хангалттай сайн үнэлэгдсэн боловч тодорхой хэмжээний дутагдал илэрснийг холбогдох газруудад мэдээлж, дараагийн арга хэмжээнүүд зохиогдохоос өмнө эрүүл ахуй, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нэгдсэн сургалтыг зохион байгуулах нь зүйтэй гэж ажлын хэсэг шийдвэрлэлээ.

Мөн түнш зочид буудлуудад Монголбанкны албан ёсны зөвшөөрөлтэй гадаад валют солих цэг байгуулах талаар судлах, “АСЕМ вилла” цогцолборын ногоон байгууламжийн ажлыг 5 дугаар сарын 7-нд болох “Мод тарих үндэсний өдөр”-тэй уялдуулж эхлүүлэх зэргийг ажлын хэсэг дарга П.Цагаан даалгалаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32278
0 эможи
keyboard_arrow_up