ЦЕГ бүтцийн зарим өөрчлөлтийг хийжээ

2016 оны 4 сарын 26

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Эрүүгийн цагдаагийн газарт бүтцийн өөрчлөлт хийн   хэлтсийн дарга  болоод  дэд дарга нарыг  шилжүүлэн өөрчилсөн байна.

Энэхүү өөрчлөлтөөр  ЭЦГ-ын  бүрэлдэхүүнд байсан Эрэн сурвалжлах хэлтсийг Мөрдөн байцаах газарт шилжүүлсөн бөгөөд  үүнийг дагалдаад  цагдаагийн 70 гаруй ажилтныг шилжүүлэн томилжээ.

Тухайлбал,  МБГ-ын дэд дарга, хурандаа Э.Идэрцогтыг албан тушаалаас нь өөрчилж, ЦЕГ-ын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн ахлах байцаагч болгов. Түүний ажлыг  Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга бөгөөд  Гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Б.Даваажавт өгчээ.

Мөн цагдаагийн I хэлтсийн даргаар ажиллаж байсан, хурандаа Ж.Эрдэнэболдыг Нийслэлийн цагдаагийн газрын дэд даргаар томилсон бол оронд нь  СБД-ийн Цагдаагийн II хэлтсийн дарга, хурандаа Д.Манлайбаатар томилогдсон байна. Д.Манлайбаатарын ажлыг МБГ-ын дэд даргаар ажиллаж байсан, хурандаа Х.Доржсүрэн хийх ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32265
0 эможи
keyboard_arrow_up