П.Анужин: "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийг ТҮР ЗОГСООЖ БАЙНА
"Монгол Тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгээрээ олонд танигдсан хөтлөгч П.Анужин Монгол Ньюс мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.
П.Анужин ""Монгол тулгатны 100 эрхэм" эхлээд таван жилд 50 нэвтрүүлэг үзэгчиддээ хүргэсэн байна. Юуны түрүүнд энэ нэвтрүүлэгт оролцож байсан хүмүүстээ баярлалаа.
Нэвтрүүлгийг надтай хамт хөтөлж ирсэн Ардын уран зохиолч, Монголын үгэн урлагийн их мастер Б.Лхагвасүрэн ахдаа гүн талархаж явдгаа илэрхийлмээр байна.
Миний хувьд хөтлөгч Анужин нэрээр танигдсан. Гэхдээ миний эзэмшсэн мэргэжил олон улсын хуульч.
Бидний баг хамт олны бүтээсэн нэвтрүүлэг Монголын ард түмэн төдийгүй, дэлхийгээр тархсан Монголчуудын зүрх сэтгэлд хүрсэн гэдэгтэй олон хүн маргахгүй гэж бодож байна. Энэ оны нэгдүгээр сард "Hero Entertainment" студиэс "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн дүрс алдагдсан. Энэ үеэр "Hero Entertainment" студийн захирал, найруулагч Б.Баатар бичлэгүүдийг маш том бүлэглэл хулгайлсан гэж олон түмэнд албан ёсоор мэдэгдсэн. Өнгөрсөн гурван сарын хугацаанд цагдаагийн байгууллага энэ хэргийг шалгаж эцсийн дүгнэлт гаргажээ. Энэ мэдэгдэл дээр үндэслэн өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг хийж байгаа гэдгийг онцлон хэлье.
Цагдаагийн байгууллагын мэдэгдэлд "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн бичлэг алдагдахад гадны том бүлэглэл ороогүй гэдэг нь тодорхой болсон. Тийм учраас энэ нэвтрүүлгийг санаачлагчийн хувьд энэ асуудал эцэслэн шийдэгдтэл "Монгол Тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийг түр хугацаагаар түдгэлзүүлэх гэж байна.
Бид анх энэ нэвтрүүлгийг бүтээхдээ сайхан түүхийг бичих гэсэн зорилготой байсан учраас энэ зорилгыг алдагдуулахгүйн тулд түр хугацаагаар зогсоож байна." гэв.Харин П.Анужинг мэдээлэл хийсний дараа буюу одоо 12.30 цагаас “Херо”-гийнхон сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ.
оюуны өмчийн гэрчлгээ









