Twitter: Контент устгуулах 4618 хүсэлт авснаас 111 нь Монгол Улсын хэрэглэгчдээс ирсэн

“Twitter” компани 2015 оны хоёрдугаар хагаст платформоос нь контент устгуулах 4618 хүсэлт авснаас 111 нь Монгол Улсын хэрэглэгчдээс иржээ. Хэдий тийм боловч “Twitter” дээрх хүсэлтийн алийг нь ч биелүүлээгүй гэж Ил тод байдлын тайландаа тусгасан байна. Өнгөрсөн оны 1-6 дугаар сар хүртэлх хугацаанд дэлхийн хэмжээнд дээрхтэй адил 1013 хүсэлт авч байсантай харьцуулахад өнгөрсөн хагас жилд дөрөв дахин өссөн үзүүлэлт болжээ. Монгол Улсаас илгээсэн хүсэлт өнгөрсөн онд 5 байсан бол 111 болж, 22 дахин өссөн байна. Дээрх 111 хүсэлтийн 88 нь буюу таван жиргээ тутмын дөрөвт нь хэрэглэгчийн ямар эрхийг зөрчиж байгааг тодорхой тусгаагүй эсвэл тодорхойлох боломжгүй байсан учраас ямар нэгэн шийдвэрлэх алхам аваагүй гэж “Twitter” мэдээллээ.









