“Оюутан цагдаа”-г бүртгэнэ

2016 оны 4 сарын 25

Нийслэлд зуны гурван сард ирэх жуулчдын аюулгүй байдлыг хангаж, мэдээлэл хүргэх зорилгоор оюутнууд 2014 оноос ажиллаж эхэлсэн. Эл "Оюутан цагдаа" хөтөлбөрийг  Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Цагдаагийн газраас Монголын Оюутны холбоотой хамтран хэрэгжүүлж буй.

Оюутнууд “Tourist Guide Police” гэсэн бичигтэй шар хантаазтай оюутнууд нийслэлийн гудамж, төв талбайгаар ажилладаг.  Уг хөтөлбөрийн хүрээнд эхний жил нийт 88 оюутан хамрагдсан бөгөөд нэг цагийн хөлсөнд 3500-4000 төгрөг авдаг байжээ.

“Оюутан цагдаа” хөтөлбөр энэ жил ч үргэлжилнэ. Хөтөлбөрт хамрагдахыг хүссэн оюутнуудыг энэ сарын 25-30-ны хооронд МОХ-ны байранд бүртгэх юм байна

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32169
0 эможи
keyboard_arrow_up