Ирэх долоо хоногт иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсооно

2016 оны 4 сарын 23

Ирэх зургадугаар сарын 29-ний өдөр болохоор товлогдсон УИХ-ын ээлжит сонгуультай холбогдуулан шилжилт хөдөлгөөнийг, хуулийн дагуу санал авахаас 60 хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдөр зогсооно. Тиймээс иргэд өөр аймаг сум, засаг захиргааны нэгж рүү шилжсэн бол бүртгэлээ дөрөвдүгээр сарын 30-наас өмнө хийлгэх шаардлагатай юм. Одоогоор шилжилт хөдөлгөөн хийсэн ч тухайн газартаа бүртгэлээ хийлгээгүй 11 мянган иргэн байна. Өнөөдрийн байдлаар сонгуулийн санал авах 2091 хэсэг улс орон даяар байгуулагдаад байна. Мөн Монгол Улсын сонгогчдын нэрийн жагсаалтыг www.burtgel.gov.mn цахим хуудаст байршуулсан байгаа. Урьдчилсан байдлаар санал өгөх насны хоёр сая дөрвөн мянга 48 иргэний мэдээллийг байрлуулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32121
0 эможи
keyboard_arrow_up