АНУ-ын Батлан хамгаалах яамнаас байлдааны 30 жийп бэлэглэв

2016 оны 4 сарын 20

Монгол, АНУ-ын Батлан хамгаалах яам хоорондын хамтын ажиллагаа өргөжин бэхжсээр байгаагийн нэгэн жишээ нь байлдааны машин бэлэглэсэн явдал юм.

АНУ-ын Засгийн газраас буцалтгүй тусламжаар энхийг дэмжих ажиллагааны зориулалттай буюу байлдааны 30  жийп машин гардуулах ёслол өчигдөр болсон юм. Монгол Улсын Зэвсэгт хүчний талыг төлөөлж БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга  Б.Батсайхан, АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг, манай улсад суугаа Элчин сайдын яамны дэргэдэх Батлан хамгаалахын атташе дэд хурандаа Матью Кент болон БХЯ, ЗХЖШ-ын газар, хэлтсийн дарга нар, Зэвсэгт хүчний ангийн удирдлага, Батлан хамгаалах яамны бие бүрэлдэхүүн энэхүү ёслолд оролцлоо. Мөн машины түлхүүрийг цэргийн жолооч нарт гардуулж, энхийн сахиулах ажиллагааны сургалтын төвд шилжүүлэн өгөв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31922
0 эможи
keyboard_arrow_up