Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналт Пүрэв гарагт дуусна

2016 оны 4 сарын 20

Улаанбаатар хотын 6 дүүргийн 8 цэгт замын хөдөлгөөнд оролцож байгаа автотээврийн хэрэгслийн техникийн байдал, ачаа тээвэрлэлт, зам, замын байгууламжийн ашиглалтын шаардлагад хяналт тавих хамтарсан шалгалтыг явуулж байна.

2016 оны 3 дугаар сарын 20-ноос 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх  16 хоногийн явцад  4244 тээврийн хэрэгсэл шалгагдснаас "ЕС" зөвшөөрөлгүй хөдөлгөөнд оролцсон 708, Авто зам, замын байгууламжийг техникийн нөхцөл шаардлагын дагуу ашиглаагүй 22, Автотээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын үзүүлэлт шаардлагыг хангаагүй 249, нийт 979  тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлж Автотээврийн тухай хуулийн дагуу 11,202,000 төгрөгийн арга хэмжээ авчээ.

 Мөн үеэр “Нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалттайгаар оролцуулах, түр олгох журам”-ыг шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагын инженер техникийн ажилтан, жолооч нарт танилцуулж хууль тогтоомж зөрчихөөс урьдчилан сэргийлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31915
0 эможи
keyboard_arrow_up