Дулааны III цахилгаан станцад тэсрэлт үүсчээ
2016 оны 4 сарын 20

Өнгөрсөн шөнө Дулааны III цахилгаан станцад /ДЦС III / дэлбэрэлт болсон талаарх мэдээлэл байна. Тодруулбал тус цахилгаан станцын өндөр даралтын хэсгийн К-9 зуухны Тээрмийн салхилуур Б-ийн сорох талд өчигдөр шөнийн 00:39-д тэсрэлт үүсч аваарийн клапанаар галыг унтраасан байна. К-9 зуух "А" талаараа үлдсэн бөгөөд спотын зөрчил авалгүй горимоо хадгалж явж чадсан байна. Тэсрэлтийн долгионд зэргэлдээх цахилгааны далд хуваарилах байгууламж, кабелийн каналын хана цуурсан бөгөөд тэсрэлтийн мөрөөр хийгдэх үзлэгийг холбогдох инженерүүд хийж байгаа аж. Энэ үеэр хүний амь нас эрсдээгүй, гэмтэл бэртэл байхгүй юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









31903
0 эможи