Барилгын компаниуд олон улсын томоохон тендерт нэгдэн орох тухай асуудлыг хэлэлцэв

2016 оны 4 сарын 20

УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдах Засгийн газрын бүтцэд Барилга, хот байгуулалтын яамыг Дэд бүтцийн яам болгон өөрчлөх тухай асуудал яригдаж байгаа болохыг Монголын Барилгын Үндэсний ассоциацийн III чуулганы үеэр хөндөн хэлэлцлээ. Мөн хурлаар тус ассоциацийн стратегийн төлөвлөгөөг танилцуулж, Төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын засаглалыг сайжруулах, олон улсын томоохон тендерт барилгын компаниуд нэгдэн орох тухай асуудлыг тусгасан талаар Монголын Барилгын Үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал, “Заг” группийн Ерөнхий захирал Б.Нэмэхбаатар мэдээлсэн юм. Нийслэлийн хэмжээнд өрнөж байгаа бүтээн байгуулалтын 90 гаруй хувийг Монголын Барилгын Үндэсний ассоциацийн 150 гаруй барилгын компаниуд барьж байгуулдаг талаар мөн мэдээллээ. Үүнээс гадна хоёр жилд нэг удаа болдог чуулганаар дээрх ассоциацийн Удирдах Зөвлөлийн гишүүдийг шинээр томилсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31900
0 эможи
keyboard_arrow_up