С.Зориг агсны төрсөн өдөр тохиож байна

2016 оны 4 сарын 20

Ардчилалын алтан хараацайнуудын нэг, Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны төрсөн өнөөдөр тохиож байна. Тэрээр амьд сэрүүн байсан бол 53 нас хүрэх байжээ. Өнөөдөр 11 цагаас уламжлал ёсоор гэр бүл, найз нөхөд, намын хамтран зүтгэгчид нь болон “Зориг” сангийнхан нь түүний дурсгалыг хүндэтгэж хөшөөнд нь цэцэг өргөх ёслол болно. Ийнхүү С.Зориг агсныг жилд хоёр удаа дурсан санаж, 333 хоног мартдаг гэж хэлж болно. Тодруулбал, бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан өдөр буюу аравдугаар сарын 02-нд гашуудан дурсдаг бол, мэлмий гийсэн өдрийг нь дурсаж, хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэдэг уламжлалтай билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31893
0 эможи
keyboard_arrow_up